Cashme платформын тухай

Бизнес эрхлэгчдийн хувьд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг удаан хугацаанд түгжих, түүнийг урт хугацаат барьцаат зээлийн санхүүжилтээр шийдэх нь зардал өндөртэй, оновчтой шийдэл биш бөгөөд уг асуудлыг шийддэг цорын ганц шийдэл нь дэлхий нийтэд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформ болоод байна.

Дижитал кредит ХХК-ын хамт олон өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлага дээр үндэслэн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран cashme – нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын маркетплейс платформыг зах зээлд нэвтрүүлээд байна.

Хамтран хэрэгжүүлэгчид

Cashme –нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформыг Дижитал кредит ХХК нь Олон улсын санхүүгийн корпораци, Монголын банкны холбоо ГҮТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Олон улсын санхүүгийн корпораци нь нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформын олон улсад хэрэгждэг шилдэг туршлага, хэрэгжүүлэгч байгууллага хоорондын туршлага солилцоог дэмжин ажиллаж байна.

Монголын банкуудын холбоо ГҮТББ нь шудрага өрсөлдөөнийг дэмжих, мэдээллийн аюулгүй байдалд хөндлөнгийн хяналтын чиг үүрэгийг гүйцэтгэх байдлаар тус тус хамтран хэрэгжүүлж байна.

Need Any Help? Or Looking For an Agent