Сashme - Олон санхүүжүүлэгч бүхий нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформын тухай

Cashme платформ нь бэлтгэн нийлүүлэгч, худалдан авч талуудын хооронд үүсэх гэрээний төлбөр буюу нэхэмжлэхийн төлбөр, бараа бүтээгдэхүүнээ татах авахад үүсэх богино хугацаат санхүүгийн хэрэгцээ болон агуулахад бараагаа хадгалахтай холбоотой үүсдэг төлбөрийг олон санхүүжүүлэгчийн оролцоотойгоор богино хугацаат санхүүжилт олгодог платформ юм.
Cashme – нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформд:

  • Бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэгч

  • Түүнийг худалдан авагч

  • Санхүүжүүлэгч буюу банк санхүүгийн байгууллагууд, санхүүжилт олгох боломжтой компаниуд нэгдэх боломжтой бөгөөд барааны төлбөрийн өглөг, авлагаа гэрээний хугацаанаас өмнө авах хэрэгцээ үүссэн тал нь онлайн хүсэлт гаргаж санхүүжилтээ авах боломжтой.

Оролцогч талууд

Оролцогч талууд

cover-bg
Бэлтгэн нийлүүлэгч
Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө худалдан авагчтай тохирсон гэрээний хугацаанаас өмнө авах хэрэгцээ шаардлага үүсдэг бол Та cashme – нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформд нэгдээрэй. Та cashme-г хэрэглэснээр:
  • Нийлүүлсэн барааны төлбөрөө цаг алдалгүй авах;

  • Эргэлтийн хөрөнгийг бага зардалтай шийдэх;

  • Худалдан авагч талдаа төлбөрийн дарамт үүсгэхгүй байх;

cover-bg
Худалдан авагч

Бэлтгэн нийлүүлэгчээс авсан бараа, үйлчилгээний төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлэх, бэлтгэн нийлүүлэгч гэрээний хугацаанаас өмнө авлагаа авах хүсэлтэй байгаа үед уг асуудлыг шийдэх хэрэгцээ шаардлага гардаг бол Та cashme-д нэгдээрэй. Та cashme-г хэрэглэснээр:

  • Нийлүүлэгчдээ өглөгөө цаг хугацаанд нь шилжүүлэх;

  • Эргэлтийн хөрөнгийг бага зардалтай шийдэх;

  • Нийлүүлэгчдийнхээ чадавхийг сайжруулах;

cover-bg
Санхүүжүүлэгч

Олон санхүүжүүлэгч бүхий нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн загвар нь санхүүжилтийг зөвхөн банк, санхүүгийн байгууллага бус бусад санхүүжүүлэх боломжтой байгууллагууд, сүлжээнд оролцогч гол компани олгох боломжтой байдагаараа давуу талтай. Ингэснээр дараах давуу талууд үүсдэг.

  • Нийлүүлэгч, худалдан авагчийн төлбөр цаг хугацаанд нь шилжүүлэх

  • Бараа татан авалт, хадгалалтыг бага зардалтай шийдэх

  • Хамтрагч байгууллагынхаа чадвахыг сайжруулах

Бүтээгдэхүүн

cover-bg
Мерчантын санхүүжилт

Дижитал кредит ХХК-ийн zeelme платформ дээр 100 гаруй мерчант байгууллага бараа бүтээгдэхүүнээ банк, санхүүгийн байгууллагын зээлээр борлуулдаг. Уг мерчант байгууллагуудын хувьд Zeelme платформоор борлуулж буй борлуулалт дээр үндэслэн мерчантын богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох cashme платформоор дамжуулан олгоно.

  • Мерчант хүсэлт гаргах

  • Мерчантын санхүүжилтийн үнэлгээг гарах

  • Санхүүжүүлэгч төлбөрийг шилжүүлэх.

cover-bg
Авлагын санхүүжилт

Нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний авлагыг санхүүжүүлэгч байгууллага нийлүүлэгч талаас шилжүүлэн авч төлбөрийг нийлүүлэгч талд шилжүүлэх санхүүжилтийн шийдэл юм. Авлагын санхүүжилт нь:

  • Нийлүүлэгч хүсэлт гаргах;

  • Банк, санхүүгийн байгууллага төлбөрийг шилжүүлнэ;

  • Худалдан авагч нийлүүлэлтийн гэрээнд заасан хугацаа нь болохоор банк, санхүүгийн байгууллагад авлагын бүрэн төлбөрийг шилжүүлнэ.

cover-bg
Өглөгийн санхүүжилт

Худалдан авагч тал бэлтгэн нийлүүлэгчээс авсан бараа үйлчилгээний төлбөр буюу өглөгөө цаг хугацаанд нь шилжүүлэх хүсэлт гаргаж түүнийг санхүүгийн байгууллага шийдвэрлэх санхүүжилтийн шийдэл юм. Өглөгийн санхүүжилт нь:

  • Худалдагч тал хүсэлт гаргах;

  • Худалдан авагч зөвшөөрөх (баталгаажуулах);

  • Банк, санхүүгийн байгууллага (хямдруулсан) төлбөрийг шилжүүлэх;

  • Худалдан авагч нийлүүлэлтийн гэрээнд заасан хугацаа нь болохоор банк, санхүүгийн байгууллагад авлагын бүрэн төлбөрийг шилжүүлнэ.

cover-bg
Импортын санхүүжилт

Бараа татан авалтын гэрээ, гааль болон худалдааны баримтад үндэслэн богино хугацааны урьдчилсан санхүүжилт олгох шийдэл. Импортлогч бараагаа татахдаа барааны төлбөрийг төлөх зорилготой:

  • Бараа татан авалтын ммпортын баримтууд ирүүлнэ.

  • Үнэлгээг хийж санхүүжүүлэгч богино хугацааны санхүүжилт олгоно.

  • Бараа ирэхэд төлбөрийг санхүүжүүлэгчид төлнө.

cover-bg
Агуулахын санхүүжилт

Агуулах дахь бараа материалын баталгаажсан үлдэгдэлд тулгуурлан олгох эргэлтийн хөрөнгийн санхүүжилтын шийдэл бөгөөд Та барааны үлдэгдлээ барьцаалан санхүүжилт авах боломжтой.

  • Агуулах дахь бараагаа баталгаажуулна.

  • Барааны үлдэгдэлд суурилсан санхүүжилт олгоно.

  • Бараагаа агуулахаас авах хэмжээгээр төлбөрөө төлнө.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Need Any Help? Or Looking For an Agent