Бүтээгдэхүүн
Дижитал кредит ХХК-ийн zeelme платформ дээр 100 гаруй мерчант байгууллага бараа бүтээгдэхүүнээ банк, санхүүгийн байгууллагын зээлээр борлуулдаг. Уг мерчант байгууллагуудын хувьд Zeelme платформоор борлуулж буй борлуулалт дээр үндэслэн мерчантын богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох cashme платформоор дамжуулан олгоно.
-
Мерчант хүсэлт гаргах
-
Мерчантын санхүүжилтийн үнэлгээг гарах
-
Санхүүжүүлэгч төлбөрийг шилжүүлэх.
Худалдан авагч тал бэлтгэн нийлүүлэгчээс авсан бараа үйлчилгээний төлбөр буюу өглөгөө цаг хугацаанд нь шилжүүлэх хүсэлт гаргаж түүнийг санхүүгийн байгууллага шийдвэрлэх санхүүжилтийн шийдэл юм. Өглөгийн санхүүжилт нь:
-
Худалдагч тал хүсэлт гаргах;
-
Худалдан авагч зөвшөөрөх (баталгаажуулах);
-
Банк, санхүүгийн байгууллага (хямдруулсан) төлбөрийг шилжүүлэх;
-
Худалдан авагч нийлүүлэлтийн гэрээнд заасан хугацаа нь болохоор банк, санхүүгийн байгууллагад авлагын бүрэн төлбөрийг шилжүүлнэ.
Нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний авлагыг санхүүжүүлэгч байгууллага нийлүүлэгч талаас шилжүүлэн авч төлбөрийг нийлүүлэгч талд шилжүүлэх санхүүжилтийн шийдэл юм. Авлагын санхүүжилт нь:
-
Нийлүүлэгч хүсэлт гаргах;
-
Банк, санхүүгийн байгууллага төлбөрийг шилжүүлнэ;
-
Худалдан авагч нийлүүлэлтийн гэрээнд заасан хугацаа нь болохоор банк, санхүүгийн байгууллагад авлагын бүрэн төлбөрийг шилжүүлнэ.
Бараа татан авалтын гэрээ, гааль болон худалдааны баримтад үндэслэн богино хугацааны урьдчилсан санхүүжилт олгох шийдэл. Импортлогч бараагаа татахдаа барааны төлбөрийг төлөх зорилготой:
-
Бараа татан авалтын ммпортын баримтууд ирүүлнэ.
-
Үнэлгээг хийж санхүүжүүлэгч богино хугацааны санхүүжилт олгоно.
-
Бараа ирэхэд төлбөрийг санхүүжүүлэгчид төлнө.
Агуулах дахь бараа материалын баталгаажсан үлдэгдэлд тулгуурлан олгох эргэлтийн хөрөнгийн санхүүжилтын шийдэл бөгөөд Та барааны үлдэгдлээ барьцаалан санхүүжилт авах боломжтой.
-
Агуулах дахь бараагаа баталгаажуулна.
-
Барааны үлдэгдэлд суурилсан санхүүжилт олгоно.
-
Бараагаа агуулахаас авах хэмжээгээр төлбөрөө төлнө.